Бидний тухай
Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, ММНБИ-ын гишүүн байгууллага юм.
Алсын хараа
Аудит, санхүүгийн зөвлөх үйлчилгээний үндэсний тэргүүлэх компани болох
Эрхэм зорилго
Олон улсын стандартад нийцсэн мэргэжлийн чанартай үйлчилгээг үзүүлж, харилцагчдынхаа үнэ цэнийг нэмэгдүүлэн улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах
Үнэт зүйлс
- Мэргэжлийн ёс зүйтэй, тасралтгүй хөгжсөн, чадварлаг мэргэшсэн баг хамт олон
- Мэргэжлийн өндөр түвшний чанартай үйлчилгээ
- Ёс зүйтэй, хуулиа дээдэлдэг харилцагчид
Аудитын олон улсын стандарт болон НББОУС, СТОУС-ын дагуу үйл ажиллагаа явуулдаг
Харилцагчийн мэдээллийн нууцыг хадгалж ажилладаг
Хараат бус байх , хараат бус байдлыг алдагдуулахад нөлөөлж болох шахалт, эрхшээлд орох аливаа нөхцөл байдлаас зайлсхийх зарчмыг баримталдаг
Аудитын гэрээт ажлыг гүйцэтгэхдээ зөвлөгөө, зөвлөмжийг өгч ажилладаг
Үйлчлүүлэгчийнхээ үйл ажиллагааны онцлогт тохирсон НББ-ийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг
Үйлчлүүлэгчийнхээ НББ-ийг сайжруулах зорилгоор НББ-ийн программын нэвтрүүлэлтийг үйл ажиллагааны онцлогтой нь уялдуулан хүргэдэг
Манай компанид Монгол Улсын хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч 4, эдийн засгийн ухааны магистр 3, татварын мэргэшсэн зөвлөх 1, Үүнд:
Үндсэн аудитор - 4
Аудитын менежер - 1
Аудиторын туслах - 4
Нягтлан бодогч - 4
тус тус ажиллаж байна.
Туршлагатай
Бид энэ салбартаа мэргэжлийн бөгөөд 2015 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.
Хариуцлагатай
Бид гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд амлалтаа бүрэн биелүүлж харилцагчдынхаа мэдээ мэдээллийн нууцыг чанд хадгалан ажилладаг.
Үйлчилгээ
Манай компани дараах төрлийн үйлчилгээг үзүүлж байна.
Аудит, баталгаажуулалтын үйлчилгээ
- Санхүүгийн тайлангийн аудит
- Санхүүгийн тайланг нягтлах ажил
- Бусад баталгаажуулах ажил
Dayansoft ERP системийн нэвтрүүлэлт үйлчилгээ
Нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ
/онлайн, биечлэн/
- Үйл ажиллагааны онцлог чиглэлд тохирсон данс, бүртгэлээ зохион байгуулах талаар
- Нягтлан бодох бүртгэлийн тулгамдсан асуудлуудаар
- Ерөнхий нягтлан бодогчийн үйлчилгээ үзүүлж санхүүгийн бүртгэлийг хянаж, зөвлөгөө өгч хамтран ажиллана
Санхүүгийн бүртгэл хөтөлж, санхүү, татварын тайлан гаргах цогц үйлчилгээ
- Байгууллагын санхүүгийн баримтуудыг тогтмол авч нягтлан бодох бүртгэлийг хөтөлнө
- Санхүү, Татвар, НДШ-ийн тайлангуудыг гаргаж холбогдох сайтуудад илгээнэ
- Жилийн эцэст анхан шатны баримтыг үдэж архивлан ААН-ын удирдлагад хүлээлгэн өгнө
Үнийн мэдээлэл
Үнийн санал авах цэсээр мэдээллээ ирүүлээрэй
- Монгол Улсын Сангийн Сайдын 2022-05-20-ны өдрийн 113-р тушаалаар баталсан Аудитын үйлчилгээний төлбөрийн жишиг үнийг баримтална.
- Аудитын багийн нэг цагийн үнэлгээг гаргахдаа тухайн компанийн нийт хөрөнгийн хэмжээ ба борлуулалтын орлогоос тооцно
- Зөвлөх үйлчилгээ (1 цаг) - 110к
- Ерөнхий нягтлан бодогчийн зөвлөх үйлчилгээг тухайн байгууллагын ажил гүйлгээний тоо, нарийн төвөгтэй байдал, сар, улирал, жилээр зөвлөгөө авахаас хамаарч үнэ тогтоогдоно.
- Ажил гүйлгээний тоо, үйл ажиллагааны чиглэлээс хамаарч үнэ тогтоогдоно
Dayansoft ERP систем нэвтрүүлэлтийн үнийн мэдээлэл
Дараах 3 төрлийн үйлчилгээ байна
Dayansoft ERP системийн сургалтын үйлчилгээ
- Онлайн болон биечлэн сургалт
- 4 цаг - 320k
- 8 цаг - 560k
- 16 цаг - 1040k
Dayansoft ERP системийн сургалт болон НББ-ийн зөвлөх үйлчилгээ
- Программ болон НББ-ийн зөвлөх үйлчилгээ
- 8 цаг - 760k
- 16 цаг - 1280k
- 32 цаг - 2160k
Dayansoft ERP системийн сургалт, НББ-ийн зөвлөх, санхүү татварын тайлан гаргах үйлчилгээ
- - Dayansoft ERP системийн цогц сургалт
- - Нягтлан бодох бүртгэлийн сургалт
/ 1 сарын гүйлгээгээр/ - - Санхүү, татварын тайлан гаргах сургалт
- 56 цаг - 2800k
Харилцагч байгууллагууд
Итгэлтэй харилцагч байх нь бидний эрхэм зорилго
Нээлттэй ажлын байр
Аудитор таныг ажилд урьж байна
Гүйцэтгэх үүрэг
- Аудитын төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу бүртгэлийн бичилтүүд, тайлан мэдээ, мэдээллийг баримт бүрдүүлэлттэй харьцуулж, хөрөнгө, өр төлбөр, өмчийг баталгаажуулах, үйлчлүүлэгчийн санхүүгийн тайлан нь холбогдох хууль, СТОУС-ын дагуу үнэн зөв, бодитой илэрхийлэгдсэн эсэхэд аудит хийнэ
- Аудитын шалгалт болон дүгнэлтийн дагуу баримт бүрдүүлэн, аудитын ажлын тайланг бэлтгэж урьдчилсан дүгнэлтийг танилцуулах, аудит хийлгэж байгаа этгээдтэй зөвшилцөх, үйл ажиллагааны мэдээлэл ба хандлагуудыг цуглуулж, шинжилж, нэгтгэн аудитын эцсийн тайланг бэлтгэх
- Одоо мөрдөгдөж байгаа болон шинээр гарч байгаа хууль тогтоомж, стандартыг судалж, шаардлагуудад нийцүүлж ажиллахыг шаардах; шаардлагатай үйл ажиллагаануудад удирдлагад зөвлөгөө өгөх
- Аудитын ажлын баримтыг бүрдүүлж үдэхэд бэлтгэн ахлах аудиторт хүлээлгэн өгөх
- Аудитын хөтөлбөр болон асуулгуудыг шинэчилж, удирдлагад шинэ бодлого журам санал болгох
Тавигдах шаардлага
- Аудиторын батламжтай, мэргэжлээрээ 2-с дээш жил ажилласан, Аудитын стандарт, хуулийн зохицуулалтуудын дагуу бичиг баримт боловсруулах чадвартай байх
- Санхүүгийн программ хангамж, хэрэглээний оффис программуудыг чадварлаг эзэмшсэн байх
- Мэргэжлийн ёс зүйтэй, харилцааны соёлтой, нягт нямбай, ажлыг бүрэн гүйцэд хийдэг байх
Аудиторын туслах таныг ажилд урьж байна
Гүйцэтгэх үүрэг
- Аудитын багт оролцож аудиторын удирдлага дор аудитын баримт бүрдүүлэх, түүвэр тооцоолол хийх, ажлын төлөвлөгөөний дагуу горим сорилыг хэрэгжүүлэх
Тавигдах шаардлага
- Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
- Бие дааж тайлан баланс гаргасан туршлагатай, чадвартай байх
- Санхүүгийн программ хангамж, хэрэглээний оффис программуудыг чадварлаг эзэмшсэн байх
- Мэргэжлийн ёс зүйтэй, харилцааны соёлтой, нягт нямбай, ажлыг бүрэн гүйцэд хийдэг байх
- Өдөр тутамд шинэ зүйлд суралцаж, өсч дэвжих хүсэл эрмэлзэлтэй байх
Нягтлан бодогч таныг ажилд урьж байна
Гүйцэтгэх үүрэг
- Үйлчлүүлэгч байгууллагын санхүүгийн баримт материалыг хүлээн авч ажил, гүйлгээ мэдээллийг программд шивж оруулах
- Байгууллагын санхүүгийн тайлан балансыг гаргаж, холбогдох байгууллагад илгээх
- Цалингийн тооцоолол хийж, нийгмийн даатгалын тайлан гаргаж илгээх
- Улирал тутам холбогдох татварын тайланг шивэлт хийж баталгаажуулах ажлыг хариуцах
- Гаргасан тайлангаа үйлчлүүлэгч байгууллагын удирдлагад танилцуулж, зөвлөгөө өгөх
- Ажлын баримтыг эмхлэн цэгцэлж, үдэж дугаарлаж, үйлчлүүлэгч байгууллагад хүлээлгэн өгөх
Тавигдах шаардлага
- Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
- Бие дааж тайлан баланс гаргасан туршлагатай, чадвартай байх
- Санхүүгийн программ хангамж, хэрэглээний оффис программуудыг чадварлаг эзэмшсэн байх
- Мэргэжлийн ёс зүйтэй, харилцааны соёлтой, нягт нямбай, ажлыг бүрэн гүйцэд хийдэг байх
- Өдөр тутамд шинэ зүйлд суралцаж, өсч дэвжих хүсэл эрмэлзэлтэй байх
Тогтмол асуудаг асуултууд
- НББ-ийн гүйлгээгээ хянуулаад сар, улирал, жилийн эцэст татварын тооцоолол хийлгэж тайлангаа гаргуулах
- Анхан шатны баримтаа өгөөд НББ-ийн үйлчилгээг цогцоор нь авах
/Үнийн санал авах цэсээр мэдээллээ ирүүлнэ үү/
Гэрээ байгуулах
Гэрээ байгуулах бол дараахыг бөглөөрэй.
Үнийн санал авах
Үнийн санал бэлдүүлэх бол дараахыг бөглөөрэй.